Хорват Ласло: Парламент хоорондын харилцааг идэвхтэй хөгжүүлэх шаардлага байна

2018 оны 08 сарын 31

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  өнөөдөр (2018.08.31) Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар манай улсад айлчилж байгаа Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлог хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Хорват Ласло “Айлчлалын эхний өдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж байгаад дэд дарга таньд талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцаа улам бэхэжсэн. Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлага байна” гээд Унгар Улсын парламентын тэргүүн Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Унгар Улсын парламентын дарга манай улсад айлчлана гэдгийг сонсоход таатай байна” гээд Монгол, Унгарын олон мянган жилийн түүхт харилцааны талаар тэмдэглэв.

Тэрбээр мөн 2020 онд тохиох хоёр улсын дипломат  харилцаа тогтоосны 70 жилийн ойгоос өмнө парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах талаар, түүнчлэн эдийн засаг, худалдааны хамтын ажилллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн парламент идэвхтэй ажиллана гэдгийг хэллээ. Энэ үр дүнд хүрэхэд хоёр улсын өндөр хэмжээний айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэх учир Унгар Улсын парламентын тэргүүний айлчлалыг амжилттай болгоход хоёр талын парламентын бүлэг идэвхтэй ажиллана гэдгийг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн “Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар өндөр үүрэг гүйцэтгэдэг учир энэ чиглэлээр та бүхнээс суралцах зүйл их байна” гээд Унгар улстай хамтарч байгуулж байсан Монгол Улсын биотехнологийн үндэсний үйлдвэр болох “Биокомбинат”-д Унгарын талаас дахин төсөл хэрэгжүүлж эхэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

Ноён Хорват Ласло Унгарын Засгийн газрын тэтгэлгээр Унгар Улсад суралцах монгол оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гэсэн.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ шатанд гарган өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан байлцав.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin.ftc(78.231.9.74) 2018 оны 08 сарын 31

éljen MONGOL-MAGYAR baràtsàg

0  |  0
zochin.ftc(78.231.9.74) 2018 оны 08 сарын 31

éljen MONGOL-MAGYAR baràtsàg

0  |  0
zochin.ftc(78.231.9.74) 2018 оны 08 сарын 31

éljen MONGOL-MAGYAR baràtsàg

0  |  0
Top