УВС: Аж ахуй нэгжийн назгай байдлаас болж НӨАТ-ын азтан цөөн тодорч байна гэв

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

Увс аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын баримт олгох дургүй аж ахуй нэгжүүдийг иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, энэ онд нийт 200 гаруй худалдаа үйлчилгээний газарт хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Өөрөөр хэлбэл дээрх зөрчил илэрсэн аж ахуй нэгжийг хуулийн дагуу 1,5 сая төгрөг, хувь хүнийг 150 мянган төгрөгөөр торгосон байна.

 Аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуй нэгж НӨАТ-ын баримт олгодог гэсэн статистик үзүүлэлт бий. Харин аж ахуй нэгжүүд НӨАТ-ын баримтын мэдээллээ гурав хоногийн дотор буюу хугацаанд нь багтааж, нэгдсэн баазад хүргүүлээгүйгээс иргэд хохирох тохиолдол гардаг байна. Энэ нь тус аймгаас НӨАТ-ын азтан олноор шалгарахад сөрөг нөлөө үзүүлж байна гэж Увс аймгийн Татварын хэлтсээс мэдээлжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top