"Эрдэнэс Монгол" компани, "Бэрэн" групптэй хувь нийлүүлсэн “Эрдэнэс Стийл” компанийн гангийн үйлдвэрийн барилгын ажил 70 гаруй хувьтай байгаа ажээ. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар ирэх 2019 он гэхэд үйлдвэрийн ажлаа эхлэх боломжтой юм байна.
“Бидний тооцоолж байгаагаар ирэх 2019 онд эхлэх боломжтой гэж үзэж байгаа. Хөгжлийн банкнаас баталгаа гаргасны дагуу барилгын ажлаа эхлүүлсэн” гэж "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ярьсан юм.
Үйлдвэрийн нийт өртөг 320 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийджээ. Үйлдвэрийн тухайд жилдээ 300 мянган ган төмөр боловсруулах хүчин чадалтай юм байна. "Эрдэнэс Стийл" төслийг 2014 онд эхлүүлсэн бөгөөд 2015 оноос Говь-Сүмбэр аймгийн нутагт барихаар болж үйлдвэрийн ажлыг 2017 онд эхлүүлсэн юм. 2017 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлахдаа "Эрдэнэс Стийл" Кокс болон ган төмрийн үйлдвэрийн цогцолборт БНХАУ хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
шоронд банди нарыг эмлэдэг байж болно харин наранд гарч ирж эрх чөлөөтэй болчоод эрэгтэй хүүхэд сонирхох чинь ”доошоо орсон хулгайч” гэсэн үг. энэнд мөнгө ямар ч хамаагүй .гомо мөнхөөд зориулав.