Зочид буудлын бизнес, томоохон компаниудын тухай мэдээлдэг Hotel Management агентлаг дэлхийд алдартай “Хилтон” зочид буудлын сүлжээ Монголд зочид буудал байгуулахаар судалж байгаа тухай мэдээлжээ. Одоогоос таван жилийн өмнөөс эхлэн зочид буудал байгуулах албан ёсны судалгааг эхлүүлсэн байна. “Хилтон” зочид буудлын удирдлагууд франчайзингийн эрхийг одоогоор Монгол Улсын аль компанид өгөх нь тодорхойгүй байна.
Компанийн зүгээс Хятад болон Монголыг хариуцсан Ерөнхийлөгч Жерри Хуаныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад удаагүй байна. Түүнийг Хятад болон Азийн зах зээлд нэвтрэх судалгааны ажлыг удаашруулсан, зах зээлээ мэдрээгүй гэх шалтгаанаар халжээ. Дэлхий даяар нийт 500 гаруй зочид буудал эзэмшдэг “Хилтон” сүлжээ 2025 он гэхэд Монгол, Хятад, Энэтхэгийг оролцуулаад Азийн хөгжингүй, хөгжиж буй орнуудад зочид буудал байгуулан 1000 зочид буудалтай болох зорилт тавиад байгаа билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Ajild oroh ym bna
монголын буудлуудыг дампууруулах чѳлѳѳт эдийн засгийн онол явж бна
За хилтонд л ажилд орое доо