Япон Монгол соёлын наадам нь энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын дунд гүүр болох зорилготойгоор “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яамдын дэмжлэгтэйгээр Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Лэтс трэвел ХХК нар хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Арга хэмжээнд Япон улсаас Softbank Group, SB Players, Табиризм зэрэг компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа ажээ.
“Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээ нь энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаагаараа өмнөх жилүүдээс илүү олон хүмүүсийг хамарч, өргөн дэлгэр болно гэж зохион байгуулагчид онцлов.
Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанарыг” мэдрүүлэхээр төлөвлөжээ. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох ба мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцохоор болжээ.
Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт “Индра” хамтлагийн тоглолтыг үзэж, Япон үндэсний хувцас киномо өмсөн зургаа авахуулах, Япон үндэстний хоолыг амтлах, мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засууах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэхийг тус наадмын зохион байгуулагчид уриалж байна.
Мөн Дуурь Бүжгийн эрдмийн Теарт энэхүү арга хэмжээний нэг хэсэг болох ба Чингис Хаан зочид буудалд 9 сарын 14-ны 11 цагаас Япон, Франц, Монгол, Солонгос, Хятад зэрэг 5 орны үсчин гоо сайханчдын шоу үзүүлбэр зохион байгуулагдах аж. “Монгол Япон соёлын наадам 2018” өдөрлөг сонирхсон хэн бүхэнд нээлттэй байна.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )