“Шивээ Энержи” төслийн ТЭЗҮ 13 жилийн дараа бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Анх 2005 оноос эхлэн яригдаж эхэлсэн “Шивээ Энержи” эрчим хүчний цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгажээ. Энэ цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэр бүхий станцуудаас бүрдэх бөгөөд нийт 5350 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх юм. Төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-аас гаргахаар болсон байна.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Шивээ Энержи” төслийн барилгын ажлыг ирэх онд БНХАУ-ын тал эхлүүлэхээр болжээ. Барилгын ажлыг БНХАУ-ын төрийн өмчит “State Grid” компани хариуцан ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд нийт 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ордыг түшиглэн жилд 20 сая тонн орчим нүүрс олборлох тооцоог гаргаж байгаа ажээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж.Чулуунбаатар(202.126.89.21) 2018 оны 11 сарын 08

Аэийн/ер нь Дэлхийн / цахилгаан эрчим хүчний сүлжээг бодитойгоор барьж байгуулах их үйлсэд монгол улс оролцож эхэлж байгаад баяр хүргэж улам ихийг хийж бүтээхийг ерөөе!

0  |  0
Ж.Чулуунбаатар(202.126.89.21) 2018 оны 11 сарын 08

Аэийн/ер нь Дэлхийн / цахилгаан эрчим хүчний сүлжээг бодитойгоор барьж байгуулах их үйлсэд монгол улс оролцож эхэлж байгаад баяр хүргэж улам ихийг хийж бүтээхийг ерөөе!

0  |  0
zochin(66.181.189.67) 2018 оны 09 сарын 15

humuus martaj

0  |  0
Top