Нийслэлийн Соёл Урлагийн Газраас санаачлан, Монголын Кино Урлагийн Зөвлөл, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн Газраас санаачлан “Монгол кино бүтээлийн” уралдааныг 2 дахь жилдээ нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж 2018 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдах наадмын нээлт, шагнал гардуулах ёслолын үеэр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )