Алдарт “TIME” сэтгүүл Бениоффын гэр бүлд очлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Одоогоос 85 жилийн өмнө буюу 1923 онд анхны дугаараа хэвлэж байсан “Time” сэтгүүлийг Америкийн тэрбумтан Марк Бениофф 190 сая ам.доллараар худалдаж авчээ. Тус сэтгүүлийг эзэмшдэг байсан Time Warner корпорац 2017 оны сүүлээр Мереддит компанид эрхээ шилжүүлж байгаагаа зарласан ч чухамд хэдий хэр хэмжээний үнээр шилжүүлсэн нь тодорхойгүй байсан билээ.

Ийнхүү хэвлэлтийн эрх эзэмшигч шинэчлэгдсэн ч хэвлэлтийн загварт өөрчлөлт орохгүй бөгөөд компанийн дотоод бүтцэд тодорхой өөрчлөлт оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Марк Бенниофф нь цахим бизнес эрхэлдэг, он-лайн менежментийн “Saleforce” компанийг эзэмшдэг юм. Блүүмбергийн саятнуудын жагсаалтад 264-т бичигддэг түүний нийт хөрөнгө 6.2 тэрбум ам.доллараар хэмжигддэг ажээ.

Уолл Стрийт сэтгүүлийн мэдээллээр тус компанийн эзэмших эрх ойрын 30 хоногийн дотор шийдэгдэж хэлэлцээ эцэслэгдэнэ гэж мэдээлсэн байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top