“Жангар судлал ТББ”, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн хамтран “Дэлхийн тууль ба Жангар” Олон улсын Симпозиум-наадмыг 2018 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Монгол угсаатны үндэсний болон Жангар туулийн судалгааг гүнзгийрүүлэх, харьцуулсан судалгааг өргөжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, орчин үеийн нөхцөл дэх туульчид ба хайлах урлагт тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэх нь тус хурлын гол зорилго гэнэ.
Наадмын хүрээнд "Жангар тууль ба инноваци" сэдвээр урт хугацааны олон улсын төслийг хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх хуралдаан болохын зэрэгцээ “Туулийн голомт” туульчдын наадам зохион байгуулагдах юм байна.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )