Кока-Кола компани марихуантай ундаа гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Ундааны зах зээлд тэргүүлэгч Кока-Кола компани ойрын жилүүдэд марихуан, каннабис агуулсан ундаа худалдаанд гаргахаар судалж байгаагаа зарлалаа. Одоогоор яг хэдий  хэмжээний савлагаатай, ямар нэртэйгээр худалдаанд гаргах нь тодорхойгүй байна. Компанийн зүгээс марихуан болон каннабис агуулсан ундаа нь эрүүл мэндийг дэмжих зорилготой байхаас гадна агууламж нь зохист хэмжээнд байна гэж мэдэгджээ.

Кока-Кола компани марихуантай ундааны бизнест “Аврора Каннабис” компанитай хамтран ажиллах юм. Дээрх мэдээллийн дараа “Аврора Каннабис” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 23 хувиар өсөөд байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top