Улаанбатар дахь Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Тайванийн Sans Frontieres соёлын хамтын ажиллагаа нийгэмлэг, Соёл Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Тайваний баримтат кино наадам” энэ сарын 18-21-ныг дуустал СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн “Дебют” театрт гарч эхэллээ.
1980-аад оноос эхлэн Тайванийж баримтат киноны чанар болон тоо мэдэгдэхүйц сайжирч нэмэгджээ. Аажмаар дарангуйллын системийн илэрхийлэл үгүй болж, улс төрийн бослого хөдөлгөөн, нийгмийн шинэчлэл, соёлын хөгжил, байгаль орчны өөрчлөлтийн талаар өгүүлэх болсон байна. Уг наадмаар хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, илүү өргөн дэлгэр боломжийг нээх, хариллцан ойлголцож, шинэ илэрхийллийг бий зорилготой ажээ.
Наадмын үзвэрүүд бүгд үнэ төлбөргүй гарах ба энэ удаагийн кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт 7 баримтат кино үзэгчдийн хүртээл болгож, киноны дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан 1990 оноос хойших Тайванийэ нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарын сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар баримтжуулан тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, тэдний Тайвань орон, Тайваньчуудын талаарх ойлголт, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байна.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )