“Хөхөөний Үүр” УСК нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудлыг хөндөх, эх үрийн нандин холбоо гэж юу болох тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний Үүр” уран сайхны кино энэ сарын 27-нд нээлтээ хийхээр болжээ.


Тус бүтээлийг “Кино цамхаг” студийн залуус өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтарч хийжээ. Гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна.

“Кино цахмаг” студийн уран бүтээлчид өмнө 6 аймшгийн кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаа уянгын мелодрам бүтээлээр ур чадвараа харуулах гэж байна. "Хөхөөний Үүр" уран сайхны киноны ерөнхий үйл явдлын 90 гаруй хувь нь хилийн чанадад болдог учир ихэнх зураг авалтыг урд хөршид хийжээ.

 

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top