Дэлхийн томоохон банкууд уламжлалт цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Их Британийн алдарт “HSBC”, “Standard Chartered” болон Францын “Societe Generale”, Германы “Deutsche Bank” зэрэг томоохон банкууд нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй гэдгээ зарлаад байна. Ялангуяа “Standard Chartered” банк  дөнгөж сая санхүүжүүлэхээ зогсооно гэдгээ мэдэгдсэн юм. Тус банк одоогоор долоон улсад нүүрсний цахилгаан станцын 14 төсөл санхүүжүүлж байгаа ажээ.

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг зогсоох, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхийн тулд томоохон санхүүгийн байгууллагууд ийм мэдэгдэл хийх болсон юм. Ази тивээс Японы томоохон байгууллагууд ийм төслийг дэмжихгүй байна гэдгээ мэдэгдсэн ч одоогоор ажил хэрэг болгоогүй байна.

Дэлхийн эдийн засгийн форум, Европын холбоо, НҮБ-с ирэх жилүүдэд ногоон хөгжлийг дэмжин, Парис хотноо баталсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тунхгийг хэрэгжүүлж, уламжлалт цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх байх тал дээр анхаарч ажиллахыг уриалаад байгаа билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
барууны новшнууд(202.126.89.162) 2018 оны 09 сарын 26

муу хөгийн новшнууд

0  |  0
z(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

tohiruulgiin stants

0  |  0
Top