Орчин үеийн төгс шийдэл, энгийн мэт боловч дэндүү загварлаг дизайныг хослуулсан алдарт дизайнерын төгс бүтээлээр гэрээ тохижуулж загварын шийдэл болсон орчинг бүрдүүлэн амьдарвал сайхан биш гэж үү?
Дэлхийд алдартай олон бүтээн байгуулалт, брэндүүдийн дизайныг гаргаж байсан, дизайнеруудын Golden Compass Award-с 8 удаа шагнал хүртсэн мөн бидний сайн мэдэх Milan хотын Portello худалдааны үзэсгэлэн, Япон улсын Токио хотын дизайны төв, АНУ дах Natuzzi төв оффис, Германы ESSEN үзэсгэлэнгийн төв, Парисын Louvre музей дах Исламын тасаг зэрэг төслүүд дээр ажиллаж байсан арвин их туршлагатай, олон улсад танигдсан архитектор, дизайнер MARIO BELLINI-гийн бүтээлийг бид Монголдоо худалдан авах боломжтой болжээ.
Олон жилийн турш хүмүүст таашаагдсаар ирсэн түүний бүтээлүүдийг урлаг соёлын оддоос эхлээд томоохон улс төрчид ч өндөр үнэлгээ өгдөг байна. Дан ганц Италидаа төдийгүй дэлхийд алдартай тэрбээр Монголд орж ирээд нээлтээ хийгээд удаагүй байгаа B&M брэндийн зөвлөх дизайнераар ажилладаг байна.
Орчин үеийн цоо шинэ загварыг бий болгож, нарийн жижиг детайл бүр дээр анхаарсан, дэлхийд алдартай Итали дизайнерын ур чадварыг нэвт шингээсэн алдарт B&M брэнд нь зочны өрөө, унтлагын өрөө, хоолны өрөөнүүдэд зориулсан Италийн дундаж болон дээд зэрэглэлийн тансаг минималист стилээр дизайнаа гаргадаг.
Уламжлалт хэв маягийг эвдэн өнөөгийн загварын чиг хандлагад нийцүүлэн бүтээсэн энэхүү тавилга танд загварын төгс мэдрэмжийг өгөөд зогсохгүй гэрт тань зочилсон хүн бүхний нүдийг хужирлах болно.
Дэлхийд танигдсан Итали загварын өнгө төрхийг гэртээ бий болгох төгс шийдэл B&M Монголын хамгийн том тавилгын их дэлгүүр МИШЭЭЛ тавилгын их дэлгүүрийн E27 дээр нээгдлээ.
Утас: 7000-0400
Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Мишээл цогцолбор, Мишээл тавилгын их дэлгүүр
Сэтгэгдэл ( 0 )