Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжинэ гэв

2018 оны 09 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу есдүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр, Монгол Улсын 16 мянга орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрдсэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.

НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж буй хувь нэмэр, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын цэрэг, цагдаагйн албан хаагчид үүргээ сахилга баттай, мэргэжлийн өндөр түвшинд, нэр төртэйгээр гүйцэтгэж буйг өндрөөр үнэлээд, Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллахаа нотлов.

Уулзалтын төгсгөлд ЕНБД Антонио Гутеррес олон улсын аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйлсэд оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт, үйл хэрэгт талархаж байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.130.50.27) 2018 оны 09 сарын 29

delhij toirch guilga guij shivshig bolj yavah aa bolih heregtei. Hunees guilga guihguigeer mongoldoo saxhan amidrah gazar doorhi bayalag aa gadnyhand ogchood, tegend ug ch helj chadahgui chichirch, tegsen hernee ochson gazar burt guilga guina, tuslamj gej avsan mongond n end bfaa heden ”chotgor” uud huvasgasd idchne. Hereg alga. Eronhijlogch n buh uzeed teneed yavah jum, eronhij sayd n gaatar met guilga guigaad yavah jum

0  |  0
Top