Швейцарийн банкны экс захирал крипто банк байгуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

Швейцарийн хөгжлийн банкны Орлогын үйлчилгээ хариуцсан захиар Гуидо Буелер 104 сая ам.долларын хөрөнгөтэй крипто банк байгуулжээ. “Себа” гэж бүртгүүлсэн уг банк цахим төлбөр тооцоо, санхүүгий үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Финма” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Банк одоогоор албан ёсоор байгуулагдаагүй бөгөөд аравдугаар сарын сүүлээр баримт бичгээ бүрдүүлж дуусах аж.

“Себа” банкны удирдлагын бүрэлдэхүүн шинжээчдийн анхаарлыг татаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Швейцарийн банкны олон улсын төлбөр тооцооны захирлаар ажиллаж байсан Андреас Амшванд түүнчлэн тус хэлтэст ажиллаж байсан шилдэг гэгдэх 17 ажилтныг 2019 онд эгнээндээ элсүүлэхээр болсон байна.

Крипто банк болох төлөвлөгөөтэй “Себа” банк нь эхний ээлжид хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах юм. Тэр дундаа устөрөгчийн хөдөлгүүр, ногоон хөгжлийг дэмжсэн төслийг түлхүү санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Албан ёсоор байгуулагдаагүй байгаа ч ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой томоохон компанийн төлөөлөлтэй уулзсан гэж Блүүмберг агентлаг мэдээлжээ. Банк өөрийн гэсэн цахим мөнгөний хэрэгсэл гаргах нь тодорхойгүй байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top