Европын агаарын тээврийн “Примера” компани дампуурлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Агаарын тээврийн үйлчилгээгээр Европ тивд тэргүүлэгч “Примера Эйр” компани бага орлоготой байж сүүлийн гурван жил алдагдалтай ажилласан тул дампуурлаа зарлажээ. Энэ тухай мэдээг тус компанийн захирал ажилчдадаа цахим шуудангаар мэдэгдсэн байна.

Дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдэд хямд зардлаар нисэх үйлчилгээ үзүүлдэг тус компани энэ оны нэгдүгээр сараас эхлэн Европ-АНУ-ын чиглэлд 99 ам.доллараар нислэгийн үйлчилгээ үзүүлж байсан юм. Тус компани 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш 100 ам.доллараар тийзний үнээ тогтоож байсан билээ.

Исландын Примера жуулчлалын компанийн үүсгэн байгуулсан тус компани 2009 оны хавар үүсгэн байгуулагдаж байжээ. 2015 онд нийт 250 сая ам.долларын орлого олж жижиг компанийн хувьд амжилттай ажиллаж байсан ч дараа жилийнхээ эхний найман сарын байдлаар ердөө дөрөвхөн сая ам.доллар олж жилийн эцэст 7.6 сая еврогийн ашигтай ажилласан юм. Тус компанийн 41 чиглэлд үйл ажиллагаагаа зогсоож, энэ сарын 05-ны өдөр сүүлийн хуралдаанаа хийснээр бүр мөсөн дампуурлаа зарлах юм байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top