Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Винстон Питерстэй өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Шинэ Зеландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд харилцан айлчлал хэрэгжүүлэхийн чухлыг дурдаад, цаашид хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал солилцох боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Сайд нар олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )