Элчин сайд Н.Тулга Британи дахь монгол иргэдтэй танилцах уулзалт хийв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Элчин сайд Н.Тулга өнгөрөгч амралтын өдрүүдэд Британи дахь монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй ЭСЯ-ны байранд танилцах уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Британи дахь Монголчуудын холбоо, Шагайн харваа клуб, МонБрит клуб, Монголын соёлын төв зэрэг манай иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, нийгэмлэгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг дурдаад цаашид тэдэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа Элчин сайд тэмдэглэн хэлсэн байна.

Уулзалтад 50 гаруй монгол иргэд оролцож, уулзалтын үеэр зохион байгуулсан зураач, сийлбэрч М.Ариунбаярын Монгол ахуй, онцлогийг тусган харуулсан гар урлал, модон сийлбэрийн үзэсгэлэнг манай иргэд үзэж сонирхжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top