Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2018.10.09/ АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хууль тогтоох болон төрийн бусад байгууллага болон иргэд хоорондын харилцаа, энхийг дэмжих ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Ууулзалтын үеэр Шадар сайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглээд Монгол Улс нь АНУ-ыг чухал гуравдагч хөрш, дотны анд гэж үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж, тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Шадар сайд Ө.Энхтүвшинтэй санал нэг байгаагаа АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи илэрхийлэн “Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн эхний Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ хоёрдахийг нь хэрэгжүүлэх тодорхой шалгуурыг давж гэрээ байгуулсанд баяр хүргэв. Мөн Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батаа сайжруулан, эдийн засгаа өсгөнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )