"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчид "Сэтгэлийн хүч" уриан дор нийслэлийн есөн дүүргээр өртөөлж, нийт эмэгтэйчүүддээ үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт үргэлжлүүллээ.
“Сэтгэлийн хүч” аянд нийт зүүн бүсийн 500 гаруй эмэгтэй нэгдэж, сонгуульдаа идэвхтэй оролцсон байна. "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигч С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нар өөрсдийн мөрийн хөтөлбөр, чиглэл, зорилгоо танилцуулан Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн санал, бодлыг сонссон байна. Дорноговь аймгийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигч Д.Гантогтох санал хураалтад оролцогчдын 95.5 хувийн саналаар сонгогдлоо.
Тус арга хэмжээнд аймаг, сумдын 120 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд Ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Ш.Батцэцэг эмэгтэйчүүдэд зориулан сонирхолтой сэдвээр сургалт зохион байгуулсан юм.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )