Тансаг даашинзны урлан B&B брэндийн түүх

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

“B&B” брэндийн үүсгэн байгуулагч Батзул бизнесийн гараагаа хэрхэн эхэлсэн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Залуусын дуртай брэнд үүссэн түүх, залуу хосуудын эхлүүлсэн бизнесийн тухай яриа танд урам зориг өгнө гэдэгт найдаж байна. 

Намайг Батзул гэдэг. Одоогоос нэг жилийн өмнө нөхөр бид хоёр нэлээд тээнэгэлзсний эцэст зориг шулуудан, энэ бизнесээ эхлүүлж байлаа. Би багаасаа өөрөө хувцасны загвар гаргаж, түүнийгээ цаасан дээр буулгах дуртай, өөрийнхөө хувцсыг янзалж, өөрчилж өмсөх дуртай охин байсан. Ирээдүйд тэр хоббигоо бодит болгох чин хүсэлтэй байсан. Одоо ч гэсэн өөрөө зурсан, дэвтэр дүүрэн  "царай муутай" хүүхнүүд бий. Загвар зохионо, зохиосон загваруудаа өмсөж, модель болно гэдэг бол миний хар багын мөрөөдөл. Гэвч цагийн аясаар дуртай зүйлээсээ хөндийрч, бараг мартах шахсан байсан. Өөр ч мэргэжил сонгосон.


Дөрвөн жилийн өмнө би хайртай залуутайгаа учирсан. Түүнийг минь Батболд гэдэг. Тэр маань их авьяастай. Нууцлаг гэмээр авьяас нь юу байсан гээч. Оёж шидэх хүсэл мөрөөдлөөс өөргүй намайг бодвол хайртай залуу мань мэргэжлийн биш атлаа маш сайн оёдолчин байсан. Багаасаа ээждээ тусалсаар гарын дүйтэй, уртай болсон. Ээжээсээ бүгдийг сурсан гэж ярьдаг. Эрэгтэй хүн байж тийм ч юм оёдог, ийм ч юм оёлоо гэхэд нь би битүүхэндээ гайхаад л өнгөрдөг байсан. Анх бол бүр мэдээгүй, ийм авьяастай гэж итгээгүй гээд бод доо.

Гэтэл нэг өдөр  надад зориулж шинэ жилээр өмсөх даашинз урлаж өгөхөөр болов. Би гаднаа тоглож байгаа байх гэж бодсон ч дотроо маш их баяртай байлаа. Найз залуугийнхаа урласан даашинзыг өмсөнө гэхээс итгэж ядан хүлээсэн. Шинэ жил боллоо, даашинз маань ч бэлэн боллоо. Би хараад өөрийн мэдэлгүй дуу алдсан. Миний даашинзыг найзууд маань, ер нь харсан хүн бүхэн гоёыг нь гайхаад л... Хамгийн аз жаргалтай шинэ жилийг би тэгэхэд мэдэрсэн. Ингээд энэ үеэс хойш би нөхрөө дэмжиж, түүнийхээ чадварыг хөгжүүлэх тухай бодох болсон.

Нөхөр маань миний багын хүслийг мэддэг болсноосоо хойш заавал мөрөөдлийг нь биелүүлнэ гэж урам өгдөг байсан. Тэр минь амласандаа хүрч, миний мөрөөдлийг биелүүлсэн. Бид  хамтдаа мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийж эхлэе гэдэг дээр шууд л санал нэгдсэн. Олон удаа бодож төлөвлөснийхөө үр дүнд бүсгүйчүүдэд зориулсан даашинз урладаг B&B (Батзул ❤ ️Батболд ) брэндээ өлгийдөж авсан. Өөрсдөө бүтээж чадсан.


Бүхнийг тэгээс эхэлж, оёдлын машин авахаар мөнгөө цуглуулж байсан маань саяхан мэт санагдаж байна. Хүйтэн өвөл, халуун нартайд ч халууцах, даарахаа мартан, хүргэлтдээ хоёулаа гүйдэг байлаа. Гэхдээ үргэлж хамтдаа байсан болохоор тэр бүхнийг бэрхшээл гэж ер бодоогүй ээ. Энэ хугацаанд нэг зүйлийг ойлгосон. Хүн аливаа зүйлийг эхлэхдээ яах бол ийх бол гэж айх биш харин ч өөртөө зориг өгч, тэр замаараа шантралгүй цааш алхах нь хамгийн том жаргал юм байна. Болгоомж, айдсыг зүгээр л мартах хэрэгтэй.

Анх шантрах, бухимдах, гуниглах үе (Би бүр уйлдаг байлаа) цөөнгүй байсан ч нэг нэгнийгээ зоригжуулж, урам өгч, хурцалж байсан минь бидний амжилтын эхлэл байжээ. Магадгүй бидний хайр бидэнд өөрсдөд маань маш их хүч өгсөн байх.

Одоо бид ур чадварын хувьд өдөр өдрөөр ахиж, брэндийн нэр хүнд, үйлчлүүлэгчдийн маань хүрээ улам өргөжиж байгаа. Эрэгтэй хүн ямар нандин мэдрэмжтэй байдаг гээч. Би нөхрийнхөө шүтэн бишрэгч. Би түүнээсээ эсгүүр, оёдол, загвартай холбоотой бүхнийг сурсан. Нөхөр маань урлана. Би загварын анхны өмсөгч нь болно. Тэр маань бас зурагчин хийнэ. Ингээд бодохоор би багынхаа мөрөөдлийг бараг л биелүүлсэн. Надад тэр боломжийг хайртай залуу маань өгсөн. Бид хоёр үргэлжлүүлэн мөрөөдсөөр л байгаа. Брэндээ дэлгүүртэй болгох нэг мөрөөдөл нэмэгдсэн. Мөрөөдөл + Зорилго. Бид хоёр хичээнэ ээ. B&B-г сонгодог бүсгүйчүүддээ баярлалаа.



Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(112.72.11.121) 2018 оны 11 сарын 27

Үнэхээр мундаг, үлгэр дуурайлал болсон хосууд байна. Ирээдүйд илүү өргөжиж их дэлгүүртэй болж, монголынхоо томоохон нэр хүнд бүхий бренд болохыг ерөөе. АМЖИЛТ ;)

0  |  0
Ц.Маралаа(202.9.40.69) 2018 оны 11 сарын 10

Ymar mundag ymbee ysn huurhun ymbe hamtdaa l baival hamdtaa zutgevel buh zuil bolnoo.. Ystoi ih uram avlaa hoyr mundag ah egchid az jargal hamgiin sain saihniig husiy

0  |  0
Хурмаст Тэнгэнр(122.201.22.46) 2018 оны 10 сарын 20

Эрж хайснаа олж. Амжилт хүсий Лусын Дагинаа.

0  |  0
nominsuwd(202.9.42.147) 2018 оны 10 сарын 20

huurhiinmaaa uneheeer mundaggg

0  |  0
udiinnaran (202.21.97.190) 2018 оны 10 сарын 19

mundag 2r yag odoonoos 1jil 4n sar garni omno daashinziig ni 6.1nd omsoh geed urd odor ni ajil deeree hurguulj awaj bsan 2ulaa irj bsan mash ih taalagdsan mundag zaluuchuud ooshoo iluu husel moroodoldoo hureerei az jargal husie

0  |  0
Нараа(66.181.161.116) 2018 оны 10 сарын 19

Мундаг хосууд бас сайхан хосууд бахархаж байна. Ахиад илүү өргөжөөрэй. Амжилт байнгын үйлчлүүлэгч байнаа

0  |  0
Өнөржаргал(117.111.14.217) 2018 оны 10 сарын 19

Өнөөгийн гэр бүлд амжилт хүсье. Үнэхээр мундаг юм.

0  |  0
босс босс(124.61.205.209) 2018 оны 10 сарын 19

дэлхийн брэнд болхоор тэмүүлээрэй ...

0  |  0
Monkherdene(202.126.88.57) 2018 оны 10 сарын 19

Hoorhon hosuuddaa ajild ni amjilt hvsie tomoos tom urlantai bolooroi bi jiliin omno anh tursun udruuruu plaj zahialj awch bsn tehd 2la hamt hvrgej irsenvterhen ved nz zaluu ni bs mundag yumaa hamdtaa ywd l gj bodoj bsn shvv kkk tegtel zvgeer nieg hvrgelteer hamt ywh bish hamtdaa ter goe daashinznuudiig urladag bj

0  |  0
0(103.212.118.136) 2018 оны 10 сарын 11

HUUHEN NI YAMAR GOYO MORTEI YUM BE ZA TA 2TOO AMJILT ZALUUSAA

0  |  0
аагий(203.91.118.180) 2018 оны 10 сарын 11

залуу хосдоо баяр хүргэе амжилт

0  |  0
Top