Франц улсаас суух элчин сайдыг хүлээн авч уулзав

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй айлчлал, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top