Фэйсбүүк компаниас Монгол Улсын 17 Элчин сайдын яамны цахим хуудсыг албажуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фейсбүүк компани өөрийн төв оффистоо урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон байна.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж,  юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фейсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Фейсбүүк компаниас дээрхи уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 Элчин сайдын яамдын цахим хуудсыг албажуулсанаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Фейсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг

Хот

Улс

ДТГ-ын нэр

Фейсбүүк холбоос

1.

Астана

Бүгд Найрамдах Казахстан Улс

БНКУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Republic-of-Kazakhstan-1963210810632267/

2.

Будапешт

Унгар Улс

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Budapest-1490672767918116/

3.

Бээжин

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassy/

4.

Варшав

Бүгд Найрамдах Польш Улс

БНПУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/ESYWAW/

5.

Вашингтон

Америкийн Нэгдсэн Улс

АНУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongoliaDC/

6.

Вена

Бүгд Найрамдах Австри Улс

БНАУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Vienna-1768262430068047/

7.

Канберра

Австралийн Холбооны Улс

Монгол Улсаас АХУлсад суугаа ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassyAU/

8.

Лондон

Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433/

9.

Москва

Оросын Холбооны Улс

ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embasmongru/

10.

Ром

Бүгд Найрамдах Итали Улс

БНИУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolianEmbassyItaly/

11.

Прага

Чех Улс

Чех Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Czech-Republic-420214891411555/

12.

Сөүл

Бүгд Найрамдах Солонгос Улс

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embassy.mongolia.31

13.

Сингапур

Бүгд Найрамдах Сингапур Улс

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/EmbassyOfMongoliaInSingapore/

14.

Токио

Япон Улс

Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MongolEmb/

15.

Ханой

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

БНСВУ дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/MonEmbHanoi/

16.

Стокгольм

Шведийн Вант Улс

Шведийн Вант Улс дахь Монгол Улсын ЭСЯ

https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/

17.

Женев

Швейцарийн Холбооны Улс

НҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газар

https://www.facebook.com/MongolianEmbassyGeneva/

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top