Ерөнхийлөгч эрчимжсэн хөдөө, аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.10.24/ Швейцар улсын Женев хотын сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдэл болох 1911 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Лайтерс Руйнерс” компанид зочилж, тус байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Нэгдлийн захирал Тьерра Чарьветийн танилцуулснаар Швейцар улс нь цаг, банк, оюуны өмч, олон улсын байгууллагуудын төвүүд байрладаг зэрэг олон зүйлсээрээ алдартай хэдий ч хөдөө, аж ахуйн бодлого, орлого нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн танилцуулсан юм. Тухайлбал, Женев хотын газар нутгийн 40 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж, хөдөө, аж ахуйн салбар нь жил ирэх бүр төрөлжиж, худалдаа логистикийн салбарын дийлэнх орлогыг бүрдүүлэх болжээ.

Жишээ нь, энэхүү нэгдэл 180 гаруй фермерээс жилдээ 47 сая литр сүү цуглуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн бус мах, махан бүтээгдэхүүн, худалдаа логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  2017 оны байдлаар 215 сая швейцар франкийн орлоготой ажиллажээ.

Энэ нь фермерийн аж ахуйгаас өндөр ашиг тус гаргах тус улсын технологи, фермерийн буюу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлоготой нягт холбоотой гэж тус улсын Сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдлийн удирдлагууд танилцуулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.234) 2018 оны 10 сарын 25

frants uls hodoo aj ahui n nomer neg hogjson gun uhaaniig huulj av

0  |  0
Top