Италийн худалдааны хороо Samsung, Apple компанид 15 сая еврогийн торгууль тавилаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Италийн худалдааны хороо хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хуучин загварын утаснуудын дахин шинэчлэгдэх процессыг албаар удаашруулж, шинэ бүтээгдэхүүн авахаас өөр аргагүй нөхцөлд оруулсан гэж үзэн 15 сая ам.долларын торгууль тавьжээ.

“Үйлдвэрлэгчдийн зүгээс хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой технологийн шинэчлэлийн мэдээллийг тусгаагүй, програм хангамжийг татан суулгахад мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, тухайн төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болгосон” гэж Италийн худалдааны хороо албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Италийн худалдааны хороо зөвхөн торгууль тавьсан бөгөөд дээрх компанийн удирдлагууд одоогоор ямар нэгэн албан тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн жил АНУ-ын Чөлөөт худалдааны хороонд яг ийм төрлийн гомдол ирсэн ч эцсийн байдлаар баталж чадаагүй юм. Италийн худалдааны хороо Samsung компанид 5 сая евро, Apple компанид 10 сая еврогийн торгууль тавьсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top