Фейсбүүк компани өсвөр насныханд зориулсан хөгжмийн аппликейшн бүтээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Нийгмийн сүлжээний алдарт “Фейсбүүк” компани өсвөр насныханд зориулсан хөгжмийн аппликейшн бүтээхээр болжээ. Аппликейшнийг тус компанид өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж буй залуу ажилтнууд хамтран бүтээх юм байна. Энэхүү аппликейшн нь зөвхөн хөгжим түгээгээд зогсохгүй ам барьж, өөрийн сонгосон хөгжим дээр бүжиглэж олон нийтийн сүлжээнд цацах боломжтойгоороо ижил төрлийн үйлчилгээнээс онцлог ажээ.

Фейсбүүкийн хувьд энэ төрлийн аппликейшний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Musically апп бөгөөд сардаа 60 сая хүн хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Фейсбүүк компанийн хувьцаа өмнөх сард 60 хувь байсан бол энэ сарын 23-ны байдлаар 36 хувь болж унажээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top