УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа 2018 оны аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Монгол Улсын их хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламент хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Ноён Кару Жаяасурьяа айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Мөн тэрбээр энэ сарын 30-ны өдөр болох Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )