Аймгийн ИТХ-ын дэргэдэх ИРГЭНИЙ ТАНХИМД Хуулийн байгууллагын албан хаагчдын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, нийгмийн олон талт асуудалд оролцох тэдний оролцоо, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, манлайлах эрмэлзлэлийг төрүүлэх, гишүүдийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Хуулийн байгууллагуудын мэтгэлцээн"-ийг зохион байгуулсан байна.
Мэтгэлцээнийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Шүүхийн Тамгын Газар, Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-425 дугаар нээлттэй хорих анги оролцожээ.
Сэтгэгдэл ( 0 )