Сайд Д.Цогтбаатар Минск хотод олон улсын хуралд оролцож байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалтад оролцож байна.

Уулзалтын 2 дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Зэвсгийн эргэлтийг хянах, итгэлцлийг бэхжүүлэх” болон “Бүс нутгийн мөргөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчактай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН(79.98.213.82) 2018 оны 11 сарын 02

энэ нөхөр энд тэнд ингэж доншуучилж явахаа болимоор юм. Гадаад харилцааны сайд гэхээр гадаадад явдаг хүн гэж ойлгоогүй баймаар.

0  |  0
Top