ГОВЬСҮМБЭР: Сүмбэр сумын II сургуулийг С.Дүгэржавын нэрэмжит болголоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 04

  Тэртээ 1940 онд аймгийн төвөөс 20 гаруй км-ийн зайд байх Гашууны их Зараагийн энгэр Зүүн, Баруун өврийн уулзварт сургалт, дотуур байр, гал тогооны гурван гэртэй анхны ардын бага сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, захирлаар нь зургаан жил гаруй ажилласан Сахъяагийн Дүгэржавын  аймаг орон нутгийн боловсролын байгууллагын түүхэнд үлдээсэн үүх түүхийг үнэлж Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийг түүний нэрэмжит болголоо. Дүгэржавын үр хүүхэд, багш мэргэжлийг нь өвлөсөн 10 гаруй  ах дүү, садан төрлийн санаачилгаар сургуулийн захиргаа, аймаг сумын ЗДТГ-тай хамтран нэрэмжит байгууллагын хаяг байрлуулах ёслол болж өнгөрлөө.

Цаашид  “Сахъяагийн Дүгэржав” сан байгуулах, бага ангийн судлагдахууны багтай хамтарч олимпиад явуулах, нийгмийн ухааны тэнхимийг тохижуулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Т.Болдбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top