Америкийн хамгийн том хоёр казино нэгдэж магадгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

АНУ-ын зочид буудал, казиногийн сүлжээ Caesars болон MGM компани нэгдэх төлөвлөгөөтэй байгаа талаар компанийн удирдлагууд мэдээллээ. Хэлцэл амжилттай болсон тохиолдолд Атлантик хот болон Лас Вегаст байгаа зочид буудлуудын талыг хоёр компанийн нэгдэл эзэмших талаар “Нью-Йорк Пост” сонинд дурдсан байна.

Он гарснаас хойш Caesars компанийн орлого огцом буурч, улмаар хоёрдугаар сарын 08-ны өдөр Гүйцэтгэх захирал Марк Фриссора үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард Caesars-ын удирдлагууд хувьцаа эзэмшигчдэдээ орлого огцом буурч байгаа тухай сануулж байсан билээ. Тус компанийн хувьцааны ханш 2018 оны нэгдүгээр сараас хойш 22 хувиар унаад байна.

Б.Азаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top