ДОРНОГОВЬ: Гурван давхар байшинтай дүйцэх монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

  Монгол урчуудын бүтээсэн гэрийг “Гиннесийн ном”-д бүртгэн авсан байна. Тодруулбал, “Гиннес”-т бүртгэгдсэн гэр нь 36 ханатай, 28.81 метр диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай, үлэмж том хэмжээний монгол гэр юм. Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх аж. Нийт 1800 метр эсгий оржээ. 

“Сэлнэн” ХХК-ийн урчуудын бүтээсэн энэхүү гэрийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Wo(112.72.2.206) 2018 оны 11 сарын 11

Woow!

0  |  0
Top