Архангай аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагуудын нийт 280 гаруй албан хаагч оролцлоо.
Тус зөвлөгөөнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга М.Зоригтбаатар, Төрийн албаны зөвлөлийн референт А.Амармэнд, Удирдлагын академийн багш Ё.Батсүх, С.Мөнхнаран нар оролцлоо. Зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Бямбасүрэн Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Зөвлөгөөнөөр төрийн албаны үйл ажиллагаа, стандарт, дагаж мөрдөх журам зэрэг олон чиглэлээр сургалтыг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )