Амны хөндийн эрүүл ахуйн талаарх ойлголт, зөв мэдлэг дадлыг олон нийтэд сурталчлах, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээллийг түгээх, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэл, оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарласан.
Аяны хүрээнд Дезерет олон улсын энэрлийн байгууллагатай хамран ажиллаж байгаа бөгөөд эмч Клайд хоёр дахь жилдээ 2018 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай манай аймагт ажиллалаа.
Тус хугацаанд Сайншанд сумын 9-р цэцэрлэгийн 93 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлж, 243 хүүхдэд түрхлэг түрхэж, 220 эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажилласан бол Замын-Үүд сумын цэцэрлэгийн насны 956 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 102 хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, 200 эцэг эх, багш нарыг “Амны хөндийн эрүүл ахуй”, “Шүд угаах” сургалтад хамрууллаа.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын “Амны хөндийн эрүүл ахуйн кабинет”-аар өнөөдрийн байдлаар 70 удаагийн сургалтаар Сайншанд сумын нийт 11 цэцэрлэг, 3 сургуулийн 1349 хүүхэд, 156 эцэг эхчүүдийг хамруулж, Сайншанд сумын 6 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл, дунд, бага, ясли бүлгийн 503 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн байна.
Эх сурвалж: Дорноговь аймаг
Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com