Бээжин, Токио, Владивосток хотуудад худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио, ОХУ-ын Владивосток хотуудад Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Төлөөлөгчийн газрын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах чиглэлээр ажиллах юм. Мөн иргэдийн бизнесийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түшлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах аж.

Түүнчлэн Засгийн газраас Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boldogson bol(115.171.244.42) 2018 оны 11 сарын 14

Battulgiig Tokio hotod hudaldaanii toloologchoor suulgachih yumsan.

0  |  0
Top