НҮБ-ын салбар байгууллага болох Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гамшиг, зудын эрсдлийг бууруулж, хохирол багатай даван дуулах, урьдчилан сэргийлж, зохих бэлтгэлийг эртнээс хангахад нөлөөлөхүйц тоон мэдээллүүдийг малчдад мэссэжээр хүргэх зорилготой "Зудын эрсдэлийн хяналтыг сайжруулж, хүн амын амьжиргааг эртнээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” төслийн судалгааг Архангай аймагт хийж байна.
Судалгаа хийхээрДэлхийн хүнсний хөтөлбөрийнхүнсний аюулгүй байдлын үнэлгээний ажилтан Darko Petrovicтэргүүтэймэргэжилтнүүд болон Мерси корын ажилтнууд Архангай аймагтэнэ сарын 13-16-ныгдуустал ажиллаж байна. Энэ үеэрээаймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантайуулзаж,төслийнсудалгааныталаарх дэлгэрэнгүй мэдээллийгөгч,аймаг орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Дээрх төлөөллийн хүмүүс аймагт ажиллахдаа зудын бэлэн байдлын үйл ажиллагаа, одоогийн байдал болонЗасгийн газрын холбогдох талуудтай уулзаж, цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ хүргэхдээ SMS системийг ашиглах туршлагын талаар хэлэлцэх, бэлчээр ашиглагчдын бүлгүүдболоххоршоод, орон нутгийн худалдаачид, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулагчид, нийлүүлэгчидтэй уулзаж, нийлүүлэлтийн сүлжээ, үнэ тогтоох систем, үнийн мэдээллийг цуглуулах юм. Мөнмалчидтай уулзаж, зудын бэлэн байдлын үйл ажиллагаа, цаг агаарын мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээлэл авах, эмзэг байдал, даван туулах нөхцөл байдлаа дээшлүүлэхэд SMS системийг ашиглах туршлагын талаар ярилцаж,өрхийн асуулга болон үнийн мэдээлэл цуглуулах талаар таамаглалыг баталгаажуулахзорилготой ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com