УЧРАЛЫН БАЯР II - Хүүхдүүдийг БНСУ-д байгаа эцэг, эхтэй нь уулзуулах төслийн удирдамж

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ: УИХ-ын гишүүн Ням-Осорын УЧРАЛ

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “Эйр Бусан” ХХК

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: Busan Tourism Organisation, Royal HD телевиз, Монголын залуу багш нарын холбоо

НЭГ. ЗОРИЛГО 

Монгол Улс, БНСУ-ын он удаан жилийн дипломат хамтын ажиллагааг сайжруулах, БНСУ-д урт хугацаагаар ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж тэдний бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулж баяр хөөртэйгээр уулзуулах явдал юм.

Гадаад хэргийн яамны консулын газраас гаргасан судалгаагаар БНСУ-д 47000 гаруй Монгол иргэн албан ёсоор ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэн бүрийн ард 1-2 хүүхэд байгаа гэж тооцоход 90000 гаруй хүүхэд багачууд эцэг эхээсээ хол өсч хүмүүжиж байгаа гэж тооцож болох юм.

Эцэг эхээсээ хол өсч хүмүүжинэ гэдэг хүүхэд багачуудад туйлын хүнд асуудал гэдэг нь дамжиггүй. Энэ ч үүднээсээ УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар, Эйр Бусан ХХК зохион байгуулж “Учралын баяр-2” зорилтот төсөл хэрэгжиж эхэлж байна.

Өнгөрөгч 2017 онд Эйр Бусан ХХК-аас “Учралын баяр-1” зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлж 10 хүүхдийг БНСУ-д эцэг эхтэй нь уулзуулах аялалд хамруулсан билээ. Энэ жил хэрэгжих гэж буй “Учралын баяр-2” зорилтот төсөлд нийт 15 хүүхдийг БНСУ-д эцэг, эхтэй нь уулзуулах аялалд хамруулах гэж байна.

ХОЁР. ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Монгол Улсад оршин суугаа 10-15 насны хүүхэд,

  • Эцэг /эх/ нь БНСУ-ын Бусан хот, түүний харъяа дүүргүүдэд 5 ба түүнээс дээш жил албан ёсны виз, зөвшөөрлийн дагуу оршин сууж, ажиллаж амьдарч байх,

  • “Сайн уу? Ээж ээ /Аав аа/” эссе бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх,

ГУРАВ. ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Учралын баяр зорилтот төслийн хүрээнд зохион байгуулагдах “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдааны эссэнд тавигдах шаардлага:

  • 250-300 үгтэй байх

  • Өөрийгөө бүрэн илэрхийлсэн байх

  • Ээж, аавыгаа санасан сэтгэлээ хөнгөн, энгийн хэлбэрээр ойлгуулсан байх

  • БНСУ-ын талаарх анхны төсөөллөө бичсэн байх

2. БНСУ-д оршин суугаа эцэг /эх/-ийн тухайн хүүхдээ төсөлд хамруулахыг зөвшөөрсөн хүсэлт,

3. Тухайн хүүхдийн сурч буй сургуулийн захирал, ангийн багшийн тодорхойлолт

ДӨРӨВ. ЭССЕ БИЧЛЭГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮГНЭХ ЖУРАМ

1. Нэгдүгээр шат, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл эссе болон бусад материалыг uchraliinbayar@gmail.com мэйл хаягаар болон Рояаль олон улсын дээд сургуулийн байранд хүлээн авна. /Сургалтын алба Б.Дөлгөөн - 99103319/

2. Хоёрдугаар шат, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уралдааныг зохион байгуулах комисс шилдэг 15 хүүхдийг шалгаруулна. Шалгарсан оролцогчдод 12 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэнэ.

ТАВ. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦАА

  • ТӨСӨЛД ХАМРАГДАХ БОЛЗОЛЫГ ХАНГАСАН 15 ХҮҮХДИЙГ 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БНСУ-ЫН БУСАН ХОТОД 5 ӨДӨР, 4 ШӨНИЙН ХӨТӨЛБӨРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЯЛУУЛЖ, ЭЭЖ, ААВТАЙ НЬ УУЛЗУУЛЖ “УЧРАЛЫН БАЯР” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛНА.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top