Төрийн банкны шилдэг картаар үйлчлэгч байгууллага тодорлоо

2018 оны 12 сарын 07

Төрийн банк 2800 картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 4.5 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлдэг билээ. Мөн Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй "Цахим эринд цахим төлбөр тооцоо" аяны хүрээнд Төрийн банкны нийт картаар үйлчлэгч байгууллагуудын дунд “Шилдэг КҮБ 2018” уралдаан зарлан, Өнөөдөр “ONE EVENT HALL” төвд шилдэгүүдээ тодруулах Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлүүлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 220 байгууллага шалгарснаас Улаанбаатар хотын шилдгийн шилдгээр Төрийн банкны “3-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Эм Ви Пи Сникер Шоп”, Орон нутгийн шилдгийн шилдгээр Төрийн банкны “Говь-Сүмбэр” салбарын харилцагч “Сод Монгол” картаар үйлчлэгч байгууллага шалгарч, Тайланд руу аялах эрхээр шагнуулжээ.  Харин удаах байрт Төрийн банкны “Метромалл” тооцооны төвийн харилцагч “Метромолл Хүнс”, Төрийн банкны “Дундговь” салбарын харилцагч “Ти Эм Ойл” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Жанжиажэ буюу Аватар аялах эрхээр, Төрийн банкны “3-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Начин Заан 2-23”, Төрийн банкны “Дундговь” салбарын харилцагч “Тэс Петролиум” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Бээжин аялах эрхээр,  Төрийн банкны “13-р хороолол” тооцооны төвийн харилцагч “Анир”, Төрийн банкны “Багануур” салбарын  харилцагч “Тогосны хөндий” картаар үйлчлэгч байгууллага тодорч, Хайлаар-Манжуур аялах эрхээр тус тус шагнуулжээ.

Мөн Төрийн банкны харилцагч та бүхнийг бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлж, "Цахим эринд цахим төлбөр тооцоо" аянд нэгдэхийг уриалж байна.


Төрийн банк

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top