"Хүннү Эйр" компани дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд болон Монгол Улсыг ирж үзэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй аялагчиддаа өөрийн орон нутаг, олон улсын нислэгийн тийзийг хүссэн үедээ цаг хугацаанаас үл хамааран худалдаж авах боломжийг олгож байгаагаа дуулгахад таатай байна.
Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Эйрлайнпрос / AirlinePros / компанитай хамтран ажилласны үр дүнд expedia.com,orbitz.com болон cheaptickets.com сайтуудаас орон нутгийн Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Чойбалсан, Өмнөговь чиглэлийн, олон улсын Улаан-Үд, Манжуур, Эрээн хотуудын нислэгийн тийзийг шууд худалдан авах боломжтой боллоо.
Мөн түүнчлэн cheapoair.com болон БНХАУ-ын ctrip.com сайтууд, kayak.com нислэгийн хайлтын системүүдээр дамжин худалдан авах суваг нээлттэй болсон. Ингэснээр бид орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалж буй анхны компани болж байна. Бидэнтэй хийх таны аялал тав тухтай байг.
Хөгжилд хүргэх Монголын жигүүр ХҮННҮ ЭЙР
Сэтгэгдэл ( 1 )
AALZNII TOR SHIG ONGOTSNII ZAMD HYAZGAAR