Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажил, оронсууцжуулах хөтөлбөр хамгийн амжилттай хэрэгжиж байгаа газар гэхэд болно. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Сайншанд сумын 13 дугаар цэцэрлэгийн нээлт болж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд сайхан боломж нээж өгсөн явдал болсон юм. Тус нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн Засаг дарга, Монгол Ардын Намын хорооны дарга Т.Энхтүвшин, Намын хорооны тэргүүлэгч нар оролцлоо.
С.Ууган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )