ДОРНОГОВЬ: А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан тэмээн жин тээх аялал боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

   Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо.

Талийгаачийн хүү Э.Цагаан-Уул, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн  санаачилгаар  гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд яруу найрагчид нэгджээ. Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, Э.Энхболд Б.Жамбалдорж зэрэг арваад яруу найрагчид Дорноговийн Хамарын хийдээс Улаанбадрах сум руу хоёр хоног жин тээж, Улаанбадрах сумын номын санд номоо хүлээлгэн өгчээ.

Жин тээх явцад  "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага уншиж, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнд оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top