ДОРНОГОВЬ: Сайншанд, Замын-Үүд суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ” гэсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сайншанд сумын 3-р багийн 216 айлын орон сууц, “Мандах наран-1000 айлын орон сууц”, Замын-Үүд сумын 284 айлын орон сууцны 1 давхарт тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг, сумын удирдлагууд, сургуулийн өмнөх боловсролын ажилтан албан хаагчид болон тухайн сум, багийн иргэд оролцлоо.

2018 онд Даланжаргалан сумын Олон-Овоо багт 75 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг, Сайншанд, Замын-Үүд суманд Мандах наран хороололд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулснаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 98 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top