Татвараа төлөхгүй бол лацдаж, үйл ажиллагааг нь хаана гэж сүрдүүлжээ

2018 оны 12 сарын 19

Татварын байцаагч нарын бүдүүлэг харилцаа, хандлага зарим тохиолдолд хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн татварын байцаагчид цагдаа нараар хүч нэмэгдүүлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгжүүдийг дарамталсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга энэ сарын 03-ны өдөр гаргаж, татварын өрийг төлүүлэх утга бүхий тушаал гаргажээ.

Энэ тушаалын дагуу тус дүүргийн татварын байцаагч нар ААН-үүдийн дансыг нь хаасан байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр байгууллага бүрт цагдаа нараар хамгаалуулж “Өнөөдөр 18:00 цагаас өмнө өрөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, хаана, лацдана. Мөн 4 000 000 төгрөгөөр торгоно. Эд хөрөнгө хураана” хэмээн сүрийг үзүүлсэн байна. Энэхүү дарамтлан сүрдүүлэх ажиллагааг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй нь тухайн ААН-үүдийн буруутай үй ажиллагаа мөн үү гэвэл мөн. Харин үйл ажиллагааг нь зогсоож, хаахаар тухайн байгууллага хэрхэн орлого олох вэ?

Аливаад хүчээр хандаж болох ч арай ингэж муйхарлаж болохгүй л баймаар...

  • 1
  • 2
  • 3

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(66.181.164.229) 2018 оны 12 сарын 19

Үйл ажиллагааг нь хүчээр зогсоолгон, данс, хөрөнгийг нь битүүмжлэн, мөнгө олох бүх боломжийг нь бүр мөсөн хаадаг энэ хуучны практик хэзээ зогсох вэ, улс орноороо хямралтай өнөө үед жаахан уян хатан байж болдоггүй юмуу. Улс орны мөнгөн орлогын ихэнхийг ААН байгууллагууд л бүрдүүлдэгээ бодолцоод уг нь төрөөс тусламж дэмжлэг , хөнгөлөлт үзүүлэх гм ажил хийж баймаар юм. Төрөөс төрсөн тэрбумтанаасаа татвар авахад хүчээ үзүүлээч

0  |  0
hgjk(103.26.195.104) 2018 оны 12 сарын 19

haaj bolno. tegeed uil ajillagaa yavahgui bol yugaar tatbar tolj tsalin ogoh ve.

0  |  0
dfds(45.117.32.4) 2018 оны 12 сарын 19

Zuv shd ee. Huuliar huleesen uurgiihee daguu tatvaraa tulchidug bol iim baidal uusehgui shd ee

0  |  0
Top