Увс аймгийн Боловсрол соёл урлагийн газраас “Боловсрол" хѳтѳлбѳрийн хүрээнд зохион байгуулсан "Үлгэрч хүүхэд" аяны хоёр дугаар шатны шалгаруулалт боллоо. Нийт 17 сумын 48 сурагч багачууд хамрагдан авьяас чадвараа сорьсон уг уралдаанд аймгийн төвийн 2-р цогцолбор сургууль, Хяргас, Завхан, Зүүнхангай сумын сурагчид бусдыгаа манлайлав.
Үлгэрээр дамжуулан хүүхдийн уран яруу унших, дүрд хувирах, төрсөн санаагаа илэрхийлэх чадварыг дэмжих зорилгоор "Үлгэрч хүүхэд" аяныг зохион байгуулсан байна. Аянд идэвхи чармайлт гарган оролцсон сурагч багачууд, тэднийг бэлтгэн оролцуулсан сургуулийн номын санч, багш нарыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж урамшуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bagachuuddaa bayr hurgej surlagiin undur amjilt husye!