Говьсүмбэр аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах аймгийн Хүүхдийн нэгдсэн “ШИНЭ ЖИЛ”-ийн арга хэмжээг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГазар, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Дуу бүжгийн Боржигин чуулгатай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр салбарын олон нийттэй харилцах менежер Д.Оюунтуул нар оролцож хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.
Хүүхдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжиж, амжилттай суралцсан сурагчдыг шагнаж урамшуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медалиар 5 сурагч, “Шилдэг хүүхэд” алтан медалиар 5 сурагч, 2018 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”- ээр 9 сурагч тус тус шалгарч Ерөнхий боловсролын нийт 5 сургуулийн авьяаслаг 150 гаруй сурагчдын хамтарсан урлагийн тоглолт боллоо.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газрын “ШИЛДЭГ СУРАГЧ” алтан медалиар
1. 1-р сургуулийн 7в ангийн сурагч Лхагвасүрэнгийн Отгонжаргал
2. 2 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Очирхуяийн Соёлмаа
3. 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Хонгорзул
4. 5 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Энхбаярын Энхбуян
5. 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Төмөрсүхийн Номин
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын “Авьяас” алтан медалиар
1. 2-р сургуулийн 7б ангийн сурагч Бат-өлзийгийн Эмүжин
2. 4-р сургуулийн 8а ангийн сурагч Чулуунпүрэвийн Хүчитбаатар
3. 2-р сургуулийн 11а ангийн сурагч Мөнгөнхуяг Чойсүрэнжав
4. 1-р сургуулийн 11б ангийн сурагч Цолмонгийн Мөнххүлэг
5. 1-р сургуулийн 2а ангийн сурагч Амгаланбаатар Азбаяр
6. 5-р сургуулийн 4в ангийн сурагч О.Хас-Эрдэнэ
АЙМГИЙН 2018 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ЭЭР
1. Сурлагын амжилт төрөлд оны онцлох хүүхдээр 2-р сургуулийн 12а ангийн сурагч Болдбаатарын Дөлгөөн
2. Урлаг, уран бүтээл төрөлд оны онцлох хүүхдээр 1-дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Ганзоригийн Мөнхбаяр
3. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил төрөлд оны онцлох хүүхдээр 1-р сургуулийн 11б ангийн сурагч Баянцогтын Болор
4. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрөлд 3-р сургуулийн 10a ангийн сурагч Сайнгэрэлийн Одмаа
5. Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд оны онцлох хүүхдээр 5-р сургуулийн 8б ангийн сурагч Өлзийтогтохын Марал
6. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөлд оны онцлох хүүхдээр-5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Энхтайваны Тэмүлэн
7. Бүтээлч ажил хичээнгүй байдал төрөлд оны онцлох хүүхдээр 5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Эрдэнэбаатарын Хүслэн
8. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс төрөлд оны онцлох хүүхдээр Политехникийн коллежийн оюутан Батцэцэгийн Маралмаа
9. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацад 5 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Лхагважавын Энхсувд
10. Багийн амжилт номинацад 1 дүгээр сургуулийн “Оролцоод хөгжье” клубын сурагчид
АЙМГИЙН 2018 “ОНЫ ОНЦЛОХ БАГШ”-ААР
1. 5-р сургуулийн технологийн багш Б.Мөнх-Өлзий
2. 1-р сургуулийн дуу хөгжмийн багш Д.Эрдэнэчимэг
3. Буян цэцэрлэгийн хөгжмийн багш Баярмаа нар тус тус шалгарлаа.
Говьсүмбэр аймгийн ГБХЗХГазар
Сэтгэгдэл ( 0 )