Индонезид цунами болсны улмаас 62 хүн амиа алдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 23

Бямба гарагийн орой /2018.12.22/ Индонезийн Пандегланг, Серанг, Өмнөд Лампунг тойргуудад цунами болсны улмаас дор хаяж 62 хүн амиа алдаж, 582 хүн гэмтэж бэртээд байна. Мөн хоёр хүн сураггүй алга болжээ.

Гамшигт 430 орон сууц, есөн зочид буудал өртсөн байна. Цаг уур, геологийн агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 21.03 цагт Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас хөрсний гулгалт үүссэн нь цунамиг бий болгосон байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

Танжунг-Лесунг хотод тоглолт хийж байсан Индонезийн “Seventeen” поп хамтлаг цунамид өртжээ. Далайн эрэг дээрх тайз руу цунами орж ирж байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр, тус хамтлагийн гоцлол дуучин Дилан Сахара сураггүй алга болсон байна.



Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top