ДОРНЫН ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2018 оны 12 сарын 24

Өвлийн дунд хөх хулгана сар Найман цагаан мэнгэтэй Цагаан бар өдөр

  • Аргын тооллын: 2018.12.24, Даваа гараг
  • Билгийн тооллын: 17
  • Наран ургах шингэх: 08.40-17.05
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top