Вэйсел Акчай гэр бүлийн хамт Монгол Улсыг орхин гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

 

(ZINDAA) Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан тухай мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш мэргэжилтэй” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан. В.Акчай 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монголоос гарсан" гэсэн юм.

Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Эл хэргийг хуулийн байгууллага нууцын зэрэглэлд шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй байсан юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж, гэр бүлийн хамт нутаг буцжээ.

Сануулахад, Вэйсел Акчай 2018 оны аравдугаар сард  Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байсан юм. Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг. Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг боловч тэрбээр шийдвэрээсээ буцаж, ийнхүү нутаг буцсан байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.229.122.144) 2018 оны 12 сарын 26

Gadnii hun bitgii hel Mongol hun sonsohod hetsuuhen hereg tuvug aimshigiin zuil sonsogdood baihad hen tsagaachlah be dee

0  |  0
M(153.169.167.61) 2018 оны 12 сарын 24

Aimshigtai utaa hulgai deeremtei mongold amidrah husel hend ch turuh bileede

0  |  0
Top