Шивээговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дугаар анги, 10-12 дугаар ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав. Тус уралдааны 6-9 дүгээр ангийн сурагчдын төрөлд тэргүүн байранд 7Б ангийн сурагч Х.Үйтүмэн, дэд байранд 8А ангийн сурагч Г.Энхжин, 10-12-р ангийн төрөлд тэргүүн байранд 11А ангийн сурагч Э.Зулсаран, дэд байранд 12А ангийн сурагч Э.Золжаргал нар шалгарсан байна.
Байр эзэлсэн сурагчдад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэбат өргөмжлөл, үнэ бүхий зүйл, Төрийн банкинд 10,000 төгрөгний хадгаламжийн дэвтэр нээж уралдаанд шалгарсан хүүхдүүдэд гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )